| Санал асуулга |
 |
 | |  |
| Статистик |
 |
 |
Нийт холбогдсон: 6 Зочид: 5 Хэрэглэгчид: 1 ankhlan |  |
|
Main » Mangaka
Энэ удаад бидний сайн мэдэх цус сорогчдын хайрын драма манга болох Цус сорогч хүлэг баатарын мангака Мацури Хиногийн талаар мэдээлэл хүргэж байна.
|
Энэ гориллыг таниж байгаа биз дээ? Алдарт Гинтамаг бид нарт хүргэсэн Хидэаки Сорачигийн өгсөн ярилцлагын хэсгийг хүргэж байна.
|
Энэ Манганы ертөнцөд аварга том байр суурь эзэлдэг хоёр гайхалтай мангака нар нэг нутгаас гаралтай ч одоо л анх удаагаа уулзаж байгаа аж. Энэ ярилцлага 2009 оны хавар Иноүэгийн Сүүлчийн Манганы Үзэсгэлэнгийн Күмамото дахь зогсоол эхэлж байх үед болсон байна.
|
Энэ Манганы ертөнцөд аварга том байр суурь эзэлдэг хоёр гайхалтай мангака нар нэг нутгаас гаралтай ч одоо л анх удаагаа уулзаж байгаа аж. Энэ ярилцлага 2009 оны хавар Иноүэгийн Сүүлчийн Манганы Үзэсгэлэнгийн Күмамото дахь зогсоол эхэлж байх үед болсон байна.
|
Аракава Хиромү 1973 оны 5 сарын 8-нд Японы Хоккайдод саалийн ферм эрхэлдэг гэр бүлд төржээ. Хиромү багаасаа л "манга зураач" болохыг хүсдэг байжээ.
|
Огүрэ Ито 1972 оны 2 сарын 22-нд Японы Миякашигийн Хюгад төрсөн. Oh! Great бол түүний Pen Name юм. Хүмүүс түүнийг Tenjho Tenge болон Эйр Гир манга цувралуудаар нь сайн мэднэ. 2006 онд шоүнэн төрөлд Эйр Гир мангагаараа Kodansha Manga Award-г хүртэж байсан. Ито мөн Silwy Whip хэмээх насанд хүрэгчдэд зориулсан манга цуврал хийж байсан.
|
Олон алдартай анимэ бүтээсэн алдартай кино бүтээгч Миязаки Хаяо Токио хотны 1941 оны 1 сарын 5 төржээ. Тэр мөн анимэ студи болох Studio Ghibli-г байгуулагсан хүний нэг юм. 1997 онд Miramax Мононокэ гүнж /Princess Mononoke/-ийг гаргах хүртэл барууны орнуудад түүнийг мэддэггүй байсан юм. Харин энэ үед түүний кино ньяпонд кино шүүмжлэгчидээс өндөр үнэлгээ авахын зэрэгцээ ашиг орлогоороо тэргүүлж байлаа . Мононокэ гүнж нь Титаник киног гарах хүртэл хамгийн өндөр ашиг орлоготой кино байсан юм. Энэхүү анимэ нь Японы Академины шагналийн Жилийн хамгийн сайн дүрслэлтэй кино төрөл шагнал авсан анхны анимэ кино юм. Түүний дараагийн кино нь Сүнсээр Туугсагдас нь өвөрмөц өнгө аясаар хийгдсэн ба Академийн шагнал буюу бидний мэдэх Оскарын шагналыг хүртэл анхны анимэ кино болсон юм. Мөн Японы Box Office-т Титаник киноны олсон ашигаас илүү ашиг олсон. Хоулын Хөдөлдөг Цайз бас Оскарт нэр дэвшиж байсан хэдийн шагнал хүртэж чадаагүй юм. /Оронд нь шал тэнэг кинонд тэр шагналаа өгсөн байсан./
|
Мангака Такахаши Рүмико 1957 оны 10 сарын 10 төрсөн. 1990-ээд оны эхээр түүний бүтээлүүд нь англи хэл рүү орчуулагдаж гаргаснаар Америк, Европод нилээд нэрд гарсан. Мөн тэрээр 170 сая гаруй хувь манга боруулж чадсанаараа түүхэн дэхь хамгийн их манга борлуулж чадсан эмэгтэй мангака юм. Рүмико Shogakukan Manga Award-аас 1981 онд Urusei Yatsura мангагаараа, 2002 онд InuYasha мангагаараа тус тус шагнал хүртэж байсан.
|
1975 оны 1 сарын 1 нд төрсөн.1997 оноос Shounen jump сэтгүүлд ажиллаж эхэлсэн. Бусад зүйлийг нь та доорхи ярилцлаганаас уншаарай.
|
Иноүэ Тэкэхико нь 1967 оны 01 сарын 12 нд Окүчи-д төрсөн. Өөрийн Мангаг хийхээсээ өмнө тэр City Hunter-ийн зүраач болох Цүкаса Хожогийн туслах байсан. Түүний анхны манга нь 1988 онд гарсан үүнээс хойш удалгүй гаргасан Слам Данк манга нь маш их амжилтанд хүрсэн. Энэ манга 1990 оноос 1996 оны хооронд Shueisha гийн Weekly Shōnen Jump д гарч Японд л гэхэд л 100 сая хувь борлогдсон гэдэг. Түүний дараагийн манга болох Vagabond 1998 оноос Японд гарч мөн л их амжилт олсон.
|
|
|
|
|