АНУ-ын Миннесота мужийн хамгийн алдартай хот болох Minneapolis/St. Paul-д "Азийн кино фестиваль 2010" зохиогдох бөгөөд фестиваль 11-р сарын 3-наас 11-р сарын 13 хүртэл үргэлжлэнэ. Уг фестивалийн үеэр Зуны дайн (Summer Wars), Улаан Шугам (Rebline) гэсэн хоёр анимэг гаргахаар болжээ. 11-р сарын 6-нд Улаан Шугам (Rebline) гарах бол, 11-р сарын 13-нд Зуны дайн (Summer Wars) гарах бөгөөд тасалбар нь 10 долларын үнэтэй байх юм байна.