Main » 2009 » 3-р сар » 11 » Slam Dunk - н Иноүэ Японы Засгийн Газрын Шагналыг хүртлээ
9:29 AM Slam Dunk - н Иноүэ Японы Засгийн Газрын Шагналыг хүртлээ | |
![]() Японы засгийн газрын Соёл урлагийн байгууллага энэ жилийн боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, технологийн шилдгүүдийг болон Медиа Артс төрлийн ялагчийг өнгөрсөн баасан гаригт зарлалаа. Энэ жилийн медиа артс төрлийн ( Minister of Education, Culture, Sports, Science, and Technology - MEXT) Шинжин шагналыг Slam Dunk, Vagabond, Real зэрэг мангануудын зохиогч Иноүэ Такэхико хүртсэн байна. Иноүэ 2000 он Медиа Арст фестивалийн манга төрөлд Vagabond мангагаараа шагнал хүртэж байсан. Мөн энэ мангагаа 2002 Тэзүка Осамү Соёл Урлагийн шалганлыг авч байжээ. Японы засгийн газрын Медиа артсаас бүх цаг үеийн шилдэг 100 бүтээлээр санал асуулга явуулахад манга хэсэгт Slam Dunk нэгдүгээр байранд орсон байна. Энэ жилийн Медиа Артс төрлийн гол шагналыг Електроплактон тоглоом, YAMAHA-гийн Tenori-on дижитал хөгмийн зэмсэгийг бүтээсэн Иваи Тошио хүртжээ. | |
|
| |
| Total comments: 3 | |














