Өнгөрч Мягмар гаригт Шогакүканы Weekly Shonen Sunday, Koданшагийн Weekly Shonen Сэтгүүлүүдийн 50 жилийн ойн баярыг Токиогийн Imperial зочид буудалд тэмдэглэв. Энэ ойн баярт Мотоо Абико/Фүжико Фүжио (A) (Doraemon), Мицүгү Адачи (Touch), Тэцүяа Чиба (Ashita no Joe), Макото Кобаяши (What's Michael?), Такао Ягүчи (Tsurikichi Sampei), Такао Сайто (Golgo 13), Рүмико Такахаши (Inuyasha) зэрэг 158 манга зохиолч оролцжээ.