Death Note:1удаадаа 2 бүлэг гаргадаг одоогоор нэг л дэвтэр гараад байна.Энийг орчуулж гаргасан хүмүүс нь хүссэндээ мэддэгтээ биш зүгээр л сүүлийн үед хүмүүсийн сонирхоод байгаа Death note гэдэг мангагаар ашиг олохын тулд хийсэн юм шиг.Орчуулгын тухайд сонин хачин юм их л байна лээ.Хэвлэсэн нь ч гэсэн онцгүй.Орчуулахыг хүсэж байгаа юм бол жаахан мэдэрч орчуулмаар юмаа л гэж хэлмээр байна.Номын дэлгүүрүүдэд 5000 төгрөгний үнэтэй зарагдаж байна.Ийм юмийг хүмүүс 5000 аар худалдаж авах нь юу л бол Shonen jump ч ийм үнэтэй биш ш дээ.Цаашдаа жаахан хичээгээрэй.