Main » 2009 » 4-р сар » 6 » Kubo Tite - Күбо Тайт
7:29 PM Kubo Tite - Күбо Тайт | ||||||
| Японы манга бүтээлч Күбо Нориаки буюу Күбо Тайт 1977 оны 6 сарын26-нд төржээ. Түүний нэрийн хуудас болсон бүтээл нь Влич манга цуврал юм. Хирошима хотын Аки дүүргийн Фүчид амьдардаг хотын зөвлөлийн гишүүний хүү Күдо орон нутгийнхаа ахлах сургуулийг төгсжээ. Күбо сэтгүүлийн манга тэмцээнд орсон боловч түрүүлсэнгүй. Харин сэтгүүлийн редактор түүний авъяасыг олж харжээ. Тэд дараа нь хамтдаа төслүүд дээр ажилласан. Нээх удалгүй, Күбогийн анхны богино хэмжээний "Хэтэрхий хорон санаатай машин" гэдэг манга нь 1996 онд Shueisha -гийн Weekly Shounen Jump Special дугаарт хэвлэгджээ. Үүний дараа мөн хоёр богино хэмжээний манга хэвлүүлж, 1999 онд анхныхаа манга цуврал болох "Zombie Powder"-г Weekly Shounen Jump сэтгүүлд хэвлүүлжээ. Энэ цуврал нь 2000 онд цуцлагдах хүртлээ 4 ном хэвлэгдэн гарсан юм. Гуравдугаар номын хавтасны зохиолчийн дурдатгалаас Күбо энэхүү дурдатгалаа бичиж байхдаа асар их сэтгэлийн дарамтад байсан нь мэдэгддэг байна. Түүний дараагийн цуврал болох Блич нь ахлах сургуулийн сурагч үхлийн бурхан болж муу ёрын сүнснүүдтэй тулалддаг тухай байсан бөгөөд мөн л Weekly Shounen Jump сэтгүүлд 2001 онд хэвлэгдсэн байна. Күбо анх энэ цурвалыг 5 жилээс ихгүй хугацаанд хийж дуусан гэж төлөвлөж байжээ. 2009 оны 4 сарын байдлаар Блич 352 бүлэгтэй болсон ба 2004 оноос анимэ хувилбар нь гарч эхэлжээ. Блич манга 2005 онд Shogakukan Manga Award-аас шагнал хүртэж байсан.
Бличийн 112 анги дээр Күбо Bleach B-Station-ны радио нэвтрүүлэгт оролцож фэнүүдийнхээ хэдэн асуултанд хариулдаг. 2008 оын 7 сарын 26 нд Күбо Америкт анх удаагаа очиж Сан Диего Комик-Кон Интерниашналд оролцсон. Богино хэмжээний манга *"Ultra Unholy Hearted Machine" (1996, Weekly Shōnen Jump Special. Zombie Powder-ийн 2-р volume дээр гарч ирдэг.) * "Rune Master Urara" ( (1996, Weekly Shōnen Jump. Zombie Powder-ийн 3-р volume дээр гарч ирдэг..) * "Bad Shield United" (1997, Weekly Shōnen Jump. Zombie Powder-ийн 4-р volume дээр гарч ирдэг.) Цуврал манга *Zombie Powder(1999 - 2000, Shueisha-гийн Weekly Shounen Jump, нийт 4 volume-тай цаашаа үргэжлээгүй.) *Bleach (2001, Shueisha-гийн Weekly Shounen Jump, ) | ||||||
|
Category: Mangaka |
Views: 542 |
Added by: Danzii
| Rating: 5.0/2 | ||||||
| Total comments: 7 | ||||
| ||||









bleach bas shonen jump d golchood daraa ni butsaad avsan genelee surag duuldsan bas bleach iig anh zohiohdoo hamgiin anh rukia g zurj olj baisan gesen 









