| Монголд анх анимэд хадмал хийсэн MNFANSUBS-тэй хийсэн ярилцлагыг эндээс уншина уу. Иймэрхүү юмандаа маруухан болохоор олигтой юм асууж чадсангүй ээ. Асуулт: Танай mnfansubs хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ? Ананда a.k.a kronix: 1. анх 2007 оны 10н сард туршилтаар эхний ангийг гаргаж байсан, энэ үед kronix ганцаараа байсан бөгөөд 2008 оны 10н сард 3н хүний бүрэлдхүүнтэй болсон Асуулт: одоо яг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байна? Ананда a.k.a kronix: 2. одоо 4н main members, 4n туслах members Асуулт: анх үйл ажиллагаагаа Нарүто анимэгээр эхэлсэн байсан санагдаж байна. Анх хадмал хийхэд хэцүү санагдаж байсан уу? Ананда a.k.a kronix: 3. эхэндээ дөнгөж сонирхож байсан , бас яг тэдэнд гаргана гэсэн хувиаргүй учраас яарах юмгүй тайван хийж байсана болохоор гайгүй байсан SHuRik: Гэхдээ бас л хэцүү байсан шүү. Нэг хүнд майр их ажил оногддог байсан. Асуулт: Гишүүн болон туслах гишүүдийнхээ нэрийг? Ананда a.k.a kronix: Ананда a.k.a kronix NoiR: Anar-->NoiR RyuZaKi: RyuZaKi SHuRik: Davaa -> SHuRik Асуулт: Одоо хадмал хийж байгаа нийт хэдэн анимэ байгаа вэ? Бас яг хэдэн анимэд хадмал хийчихээд байна? RyuZaKi: completed- 0; dropped - 0; ongoing - 5 anime; 1show NoiR: 5 anime 1 show хийж байгаа. Цаашдаа нэмэгдэх байх аа. NoiR: Бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг сайтууд бол байх ёстой гэж бодож байна. Ананда a.k.a kronix: манайх адил иймэрхүү фэнсаб-ийг дэмжиж ажиллана. Асуулт: хэн нь яг юу орчуулж хийж байгаа талаар Ананда a.k.a kronix: kR(0n1)x founder, timer, typesetter, editor, translation checker, quality checker ShuRiK translator, encoder (all projects) NoiR translator, translation checker (all projects) RyuZaKi translator, typesetter, karaoke maker, encoder (all projects) Jade_Heart encoder (all projects) ShiKa translator (project: Fullmetal Alchemist) Jock translator (project: Friends) KamiKaze translator (project: Friends) M!RAGE translator (project: Friends) Асуулт: гишүүд анх яаж mnfansubs орж байвал? NoiR: Би fansubs сонирхлоороо хийж байсан. Тэгээд kronix санал тавиад тэгээд хамтарч ажиллаж байгаа. RyuZaKi: Харин би энэ 3 нэгдсэний дараахан kronix-той холбоо барьж байгаад нэгдсэн. Асуулт: Манай shuriken team анимэд хадмал хийх талаар сонирхож байгаа. Цаашаа энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж магадгүй л байх даа. Ананда a.k.a kronix: хэрвээ танайд ямар нэгэн тусламж хэрэгтэй бол манай баг туслахад үргэлж бэлэн байх болно Асуулт: Танай багт оръё гэсэн хүмүүс ямар шалгуур тавьж байгаа вэ? Ананда a.k.a kronix: ямар ч шалгуур байхгүй, юм мэдэхгүй бол бид өөрсдөө заагаад л авчихна даа. Асуулт: Тэгвэл хүссэн хүмүүс нь ороход ямар ч асуудалгүй юм байна Ананда a.k.a kronix: тэхх Асуулт: Яг тэдэнд гаргана гэсэн хувиаргүй учраас яарах юмгүй тайван хийж байсана болохоор гайгүй байсан гэхээр одоо хуваарьтайгаар анимэнүүдаа тавьж байгаа юм уу Ананда a.k.a kronix: тийн, яг хувиараар явж байгаа Асуулт: ямар хувиараар явж байгаа юм бэ? |