Main » 2009 » 11-р сар » 30 » Аракава Хиромү
11:18 AM Аракава Хиромү | |
![]() Аракава Хиромү 1973 оны 5 сарын 8-нд Японы Хоккайдод саалийн ферм эрхэлдэг гэр бүлд төржээ. Хиромү багаасаа л "манга зураач" болохыг хүсдэг байжээ. Сургуульд байхдаа хааяа сурах бичигнүүд дээрээ зурчихдаг байсан байна. Ахлах сургуулиа төгссөнийхөө дараа 7 жил гэр бүлийнхээ фермэд ажиллахынхаа хажуугаар сард нэг удаа тосон зургийг ангид явдаг байв. Энэ хугацаа нь тэрээр найзуутайгаа хамтарч доүжинши мангаг ёнкома аргаар (нэг хуудсанд 4 панел ) зурж сэтгүүлд өгсөн. Анх манга ертөнцөд Махоүжин Гүрү Гүрү манганы зохиолч Это Хироюкигийн туслах ажилтан болж ажлын гараагаа эхэлж байсан бөгөөд өөрийн хувийн кареераа 1999 онд Square Enix-н Monthly Shounen Gangan сэтгүүлд Золбин Нохой гэдэг бүтээлээ хэвлүүлснээр эхэлсэн. Золбин Нохой манга 9дэх удаагийн 21-р зууны "Shounen Gangan" шагналыг хүртэж байсан. 2000 онд Monthly Shounen Gangan сэтгүүлд Шанхайн чөтгөрүүд мангын нэг бүлгийг хэвлүүлж байсан. 2001 оны 7-р сард Хиромү Fullmetal Alchemist манганыхаа эхний бүлгийг сар тутмын Shounen Gangan сэтгүүлд хэвлүүлсэн. Энэ цуврал нь 2004 онд 49дэхь Shogakukan Manga Award-н Шоүнэн төрөлд ялж байсан. Хиромү одоо Токио амьдарч, Raiden 18. Souten no Koumori, Hero Tales зэрэг бүтэээлүүдээ хэвлүүлсэн. Тэрээр Hero Tales мангагаа Huang Jin Zhou зохиолоос сэдэвлэн Studio Flag-тай хамтарч хийж байгаа. Ажлууд
| |
|
Category: Mangaka |
Views: 440 |
Added by: Danzii
| Rating: 0.0/0 | |
| Total comments: 3 | |














