| Одоогоос яг жилийн өмнө би энэ сайтыг нээж байлаа. Манга.дэлхий.нэт-ээс орчуулсан хэдэн мангануудаа хуулж тавьчихаад хүн орж ирэх болов уу гээд хараад суудаг байж билээ. Хүмүүс сэтгэгдэл үлдээсэн бол бөөн баяр болоод л тэрийг нь бараг дахин дахин уншдаг байсан байхаа... Харин одоо бүх юм өөр болжээ. Олон гишүүүдтэй ч боллоо. Нэгхэн өдрийн дотор л энд тэнд сэтгэгдлүүд нэмэгддэг болсон байна. Манга жагсаалт маань ч овоо нэмэгдлээ. Би харин хүмүүс үлдээсэн сэтгэгдэл бүрийг уншдаг хэвээрээ л байна. Цаашид ч хэвээрээ байх болно. ОДОО БИ ГАНЦААРАА БИШ Нэг жилийн хугацаанд бид чадах ядахаараа л их зүйл хийхийг хичээсэн. Бидний юу хийж бүтээснийг эрхэм уншигчид та нар маань мэдэж байгаа учир нь энд дахин бичих хэрэггүй байх гэж бодоод тайлан тавихаа боллоо. Хэрвээ сайн мэдэхгүй бол Би Shuriken-д хэсэг рүү орж хэн юу хийж байгааг нь унших боломжтой 2-н ойг тохиолдуулан оруулж буй энэ мэдээ маань хоёр хэсгээс бүрдэнэ. Доорх дууг сонсонгоо уншаарай. Одоо эхний хэсгийг нь эхэлье. 1. Цол зэрэг нэмэх хэсэг Шинээр ахмад цол болон эрх авч байгаа хүмүүсийн нэрс 4-р салааны ахмадаар Creator (ахмадын эрх) 7-р салааны ахмад Zoloogg (сайтны админы эрх) 9-р салааны ахмадаар Acid Confit (ахмадын эрх) 9-р салааны дэд ахмадаар Knife (ахмадын эрх) 9-р салааны туслах ахмад Lite ( шалгагчийн эрх) 10-р салааны дэд ахмад Mish_eru (ахмадын эрх) 10-р салааны туслах ахмад Lord_Kasugono (шалгагчийн эрх) *Шалгагчийн эрхтэй болсон хүмүүс сайтанд мэдээ оруулах боломжтой. 11-р салааны ахмад 299 өөрийн хүсэлтээр ахмадынхаа суудлаас татгалзаж 11-р салааныхан ахмадгүй болсон. Одоо 2, 6, 11-р салаанууд ахмадгүй үлдсэн. 2-р хэсэг буюу Мэндчилгээний хэсэг anime.gblog.mn- админ Анимэ: Хэдэн жилийн өмнө анх manga.delhii.net рүү орж какашигын түүх болон үхлийн тэмдэглэлийг уншиж Данзийг мэддэг болж байлаа. Энэ нь ч намайг anime.gblog.mn-г нээхэд том нөлөө үзүүлсэн. Энэ утгаараа Данзийд талархаж явдаг юм. Монголчууд нэгдэж юм хийж чаддаг гэдгийг бидний залуу үе харуулж чадаж байгаа гэж боддог. Үүний илрэл нь Шүрикэн баг юм болуу гэж хувьдаа дэмжиж явдаг юм. Бидний зарим нь царайгаа ч хараагүй л хүмүүс байдаг шүү дээ, гэтэл нэгдээд энэ бүгдийг ингээд хийгээд явж байгаа нь гайхалтай зүйл юм. Бидэнд нэг л зорилго бий гэж ойлгодог юм, энэ нь Монголчууддаа япон мангааг Эх хэлээр нь хүргэх. Энэ нь энгийн нэг зүйл мэт боловч цаагуураа зарим нэгэнд нь боловсрол хүмүүжил ухаарал төрүүлэх зэргээс өгсүүлээд яваандаа Монгол манга гарахад худалдан авах хэрэглэгчдийг бэлдэн зах зээлийнх нь хөрсийг бий болгож байгаагаас гадна цаашлаад эх хэлний дархлааг бий болгох зэрэг нь Монгол улсын тусгаар тогтнолд хүртэл багагүй хувь нэмэр оруулж байгаа үйлдэл билээ. Та бүгдэд дахин амжилт хүсье! www.manga4mn.com-н админ Мөрөн Шилдэг манга бүхнийг Шүрикэнийхэн орчуулахыг ерөөе! Бар жилдээ Бүүр ихийг хийгээрэй! Нэг жилийн ойгоо Нижгэр сайхан тэмдэглээрэй! Цагаан сартай давхацсан ч гэсэн Цаг гаргаж байгаад сайхан тэмдэглээрэй! www.ZAX.mn HAPPY BIRTHDAY TO YOU! HAPPY BIRTHDAY TO YOU! HAPPY BIRTHDAY dear shurikenteam HAPPY BIRTHDAY TO YOU! Танай сайтын 2 насны ойн төрсөн өдрийн мэнд хүргэе: Raziel: Монголын Манга сонирхогчдын томоохон хэсэг болсон шүрикэнийхэндээ мангатай хамт алхасан 2 жилийн халуун мэндийг хүргэе! Хурдан мангагаа орчуулаад олон мангака төрүүлээрэй. Anime.mon.mn-админ Natsu Shiro Уран бүтээлээр элбэг дэлбэг Энэ жилдээ жарган суугаарай Унших мангагаар арвин их Энх мэнд сайхан шинэлээрэй Хурай хурай хурайввв Насан баярын мэнд хүргэе ээ! 5-р салааны ахмад EyeGoScary Орчуулсан мангагаар бялхаж Оруулсан мэдээгээр баяжиж Хоёр жилийн ойгоо Хосгүй сайхан угтаарай!!! Нийт гишүүд болон манга уншигчиддаа 5-р салааны зүгээс ШТ-н 2 жилийн ой ба цагаан сарын мэнд хүргэе!!! 12-р салааны ахмад 003 Шүрикэн бол зүгээр нэг орчуулсан манга тавьдаг сайт биш Монголын Манганд зүрх сэтгэлээ өгсөн хүмүүсийн хүсэл эрмэлзлэлийг нэгтгэсэн гайхамшигтай газар юм шүүү цаашид ч илүү олон хүмүүсийн хүслийн цахим өргөө болох болно ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ ШҮРИКЭН !!!!! Биднийг дуулж байна гэж бодоод сонгоод дагаад дуулаарай. (Мэдэхгүй бол үгийг харж байгаад заавал дуул) Гоё дуу шүү. WE ARE-дууны үг Arittakeno yume o kakiatsume sagashi mono sagashini yuku no sa ONE PIECE rashinban nante jyutai no moto netsu ni ukasare kaji o toru no sa HOKORI ka butteta takara no chizu mo tashikameta no nara densetsu jyanai! kojin teki na arashi wa dareka no BIORHYTHM nokkatte omoi sugose ba ii arittakeno yume o kakiatsume sagashi mono sagashini yuku no sa POCKET no COIN, soreto YOU WANNA BE MY FRIEND? WE ARE, WE ARE ON THE CRUISE! WE ARE! zembu mani ukete shinji chattemo kata o osarete iippo LEAD sa kondo aetanara hanasu tsumorisa sore kara no koto to kore kara no koto tsumari itsumo PINCH wa dareka ni APPEAL dekiru ii CHANCE ji ishiki kajyoo ni! shimittareta yoru o buttobase! takara bako ni KYOUMI wa nai kedo POCKET ni ROMAN, soreto YOU WANNA BE MY FRIEND? WE ARE, WE ARE ON THE CRUISE! WE ARE! arittakeno yume o kakiatsume sagashi mono sagashini yuku no sa POCKET no COIN, soreto YOU WANNA BE MY FRIEND? WE ARE, WE ARE ON THE CRUISE! WE ARE! WE ARE! WE ARE! |