1. Удаан хугацааны турш хүлээлгэсн Online манга уншигч!!! Цин цин црийн...reader.shurikenteam.com Beta бэлэн боллоо! /Үнэндээ бол бэлэн тавигдаад нэлээн хэд хоносон, орж үзсэн ч байж магадгүй/ а. Уншигч маань одоогийн байдлаар бүрэн дуусаагүй ч, хэрэглээнд нэвтрүүлхэд тун боломжийн болсон байгаа. Зөвхөн fullscreen-ээр уншихад зориулсан хувилбар бэлэн болсон бөгөөд, зургийн хэмжээнд тааруулж унших хувилбар удахгүй... b. Манганы зургуудын 75 хувь нь интернэтэд тавигдсан бөгөөд, холбох ажил хийгдэх болно. /Аль болох хурдан хийхийг бодно!/ c. Хэрэглэх тайлбар, нүүр хуудас, холбоо барих гэх мэт дутуу юм мэр сэр байгаа! Тун удахгүй хийх болно. Онлайн манга уншигч сэдэвт тайлбарууд болон та бүхний санал сэтгэгдлийг авч байгаа болно. 2. Манга хуваарь 2010 оны эхэнд гаргасан манай хуваарь сайтын баруун талд заларсан байгаа билээ! Гэвч, харамсалтай нь энэ хуваарь маань туйлын олон удаа тасарсан. Иймээс мангагаа хуваарьт өдөр нь гаргахын тулд шинэ систем боловсрууллаа. Энэ тухай: Манга хуваарь сэдэвт байгаа тул та бүхэн орж уншаарай! Одоогийн байдлаар манганууд хэзээ хэзээ гарах нь тодорхойгүй байна. 7 хоногийн дотор хувиараа гаргахыг хичээх болно! /Ахмадууд хэзээ гаргахаа мэдэгдэнэ үү./ P.S: Хувиараасаа хоцорсон мангаг нөхөж хийх хүмүүс шаардлагатай байгаа тул, хэрвээ та ажиллах бол надад хандана уу! 3. Сайтын блогийн үйл ажиллагаа Блог-т мангатай холбоотой ямар нэг нийтлэл бичих сонирхолтой хүн байвал та мэдээгээ илгээгээрэй. /Блогт ороод баруун дээд булан дахь "Add new entry"/ Ахмадууд болон удирдагчид таны мэдээг хянаж үзээд нийтлэх болно. Бүгдээрээ блогоо идвэхжүүлцгээе. P.S: Одооноос эхэлж блогт гишүүдийн fanfiction-г хийх бодолтой байгаа... ----- Энэ мэт олон өөрчлөлт, шинэчлэлт, сайжруулалт /зарим тохиолдолд муутгал/ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Үндсэн форум-д тухай бүрт нь холбоотой сэдэв нээж байх болно. Та бүхэн санал, сэтгэгдлээ хуваалцаж байгаарай гэж хүсье. Хэрвээ юу ч бичихгүй бол би шууд хэрэгжүүлээд, Ардчилсан биш Тоталитар дэглэм тогтоох болно шүү! --- Эцэст нь: Цагаан сарын мэнд! Сайхан шинэлээрэй. Happy 2nd Birthday of ST. Valentine-ий баярын мэнд! NBA-н бүх оддын долоо хоног.. бла бла... |