Main » 2010 » 8-р сар » 24 » Манга зурах хичээл №1
11:54 AM Манга зурах хичээл №1 | |
| Нүд гэдэг бол тухайн манга, анимений дүрийн хамгийн гол хэсэг. Нүд нь дүрийн сэтгэл хөдлөл, онцлог шинжийг харуулахад маш их үүрэг гүйцтгэдэг. Эхлээд эмэгтэй дүрийн нүдний талаар оруулья. Ерөнхийдөө ихэвчлэн хэрэглэгддэг 2 үндсэн төрлийн нүдийг хэрхэн зурах талаар авч үзье. Эхлээд нүдний дээд хэсгийг зурах хэрэгтэй. Урьд талын хэсгийг өргөгдсөн байдлаар зурвал зохимжтой. Өргөгдсөн хэсгийн зураас нь бага зэрэг зузаан. Үүнээс зарим хэсгийг нь бага зэрэг өөрчлөөд өөрөөр хэлбэл өргөгдсөн хэсгийн их бага хэмжээнээс хамаарч өөр өөр нүд гарч ирж болно. Харин одоо доод талын хэсгийг зурна. Ингэхдээ эхний зурсан хэсгээс доош цэг аваад тэр цэгээ зурганд үзүүлсэн шиг дээд талын 2 төгсгөлийг дайруулан татна. Нүдний доод хэсэг нь таний хүссэн газар байрлаж болно. Одоо нүдний харыг хийнэ. Нүдний хар нь ихэвчлэн дээд доод талдаа хүрсэн буюу доод талаасаа бага зэрэг зайтайгаар зурдаг. Хэт бага байх юм бол айсан гэх мэт сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийдэг байна. Гэрэл сүүдрийг хийхдээ эхлээд хамгийн тод ойсон гэрлийг гаргаж өгнө. Энэ хэсэг ихэнхдээ цагаан хэвээр үлддэг учир эхэнд нь зурах хэрэгтэй. Хэрэв энэ тод гэрэл байхгүй бол үхсэн эсвэл ховсдогдсон гэсэн санааг илэрхийлдэг. Нүдний голын хар болоод түүний гадуурх бөөрөнхийг зурж өгнө. Мөн сормуус, давхраа гэх мэт хэсгүүдийг нэмж өгнө. Тод хэсгүүдийг торуулж хөмсөгөө зурна. Хамгийн тод хэсэг болох нүдний голын харыг хамгийн тод хар гэж үзээд бусад хэсгийг нь түүнээс арай бүдгээр тодруулах хэрэгтэй. Өөр нэг төрлийн буюу онигор нүдийг бас дээрхтэй адил байдлаар зурна. Эрэгтэй нүдийг ч гэсэн дээрх дарааллаар зурна. Нэгэнт нэг нүдээ зурсан бол нөгөө талынхаа нүдийг зурах хэрэгтэй. Яг зөв байрлалд зурахын тулд гол тэнхлэг авах хэрэгтэй. Ингээд та өөрийнхөө хүссэнээрээ яаж ч зурж болно.
| |
|
Category: Яаж |
Views: 1007 |
Added by: TwO_nINe_NinE
| Rating: 0.0/0 | |
| Total comments: 12 | |||||||
| |||||||

Эхлээд нүдний дээд хэсгийг зурах хэрэгтэй. Урьд талын хэсгийг өргөгдсөн байдлаар зурвал зохимжтой. Өргөгдсөн хэсгийн зураас нь бага зэрэг зузаан. Үүнээс зарим хэсгийг нь бага зэрэг өөрчлөөд өөрөөр хэлбэл өргөгдсөн хэсгийн их бага хэмжээнээс хамаарч өөр өөр нүд гарч ирж болно.
Харин одоо доод талын хэсгийг зурна. Ингэхдээ эхний зурсан хэсгээс доош цэг аваад тэр цэгээ зурганд үзүүлсэн шиг дээд талын 2 төгсгөлийг дайруулан татна. Нүдний доод хэсэг нь таний хүссэн газар байрлаж болно.
Одоо нүдний харыг хийнэ. Нүдний хар нь ихэвчлэн дээд доод талдаа хүрсэн буюу доод талаасаа бага зэрэг зайтайгаар зурдаг. Хэт бага байх юм бол айсан гэх мэт сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийдэг байна.
Гэрэл сүүдрийг хийхдээ эхлээд хамгийн тод ойсон гэрлийг гаргаж өгнө. Энэ хэсэг ихэнхдээ цагаан хэвээр үлддэг учир эхэнд нь зурах хэрэгтэй. Хэрэв энэ тод гэрэл байхгүй бол үхсэн эсвэл ховсдогдсон гэсэн санааг илэрхийлдэг.
Нүдний голын хар болоод түүний гадуурх бөөрөнхийг зурж өгнө. Мөн сормуус, давхраа гэх мэт хэсгүүдийг нэмж өгнө.
Тод хэсгүүдийг торуулж хөмсөгөө зурна. Хамгийн тод хэсэг болох нүдний голын харыг хамгийн тод хар гэж үзээд бусад хэсгийг нь түүнээс арай бүдгээр тодруулах хэрэгтэй.















