Асуулт: Хэрвээ та нэг мангакагийн ямар нэгэн чадварыг авч болох байсан бол юуг сонгох байсан бэ? Хариулт: Тэгвэл би хоёр гараа тасдаж аваад Обата-сэнсэйн гараар сольчих байсан байх. \миний ойлгосноор бол Обата Такэши-сэнсэйнхтэй байх\
Асуулт: Та өмнө нь өөрийгөө найз нөхөдгүй гэж хэлж байсан. Таны нийгмийн амьдрал ямаршуу байдаг вэ? Хариулт: Байдгаараа л, ганц ч найзгүйгээр Токиод амьдарсаар л байна. \инээв\ Тэгээд төрөлх хотдоо очиход дотно найз нараасаа бэлгэнд хавч авдаг гэдгийг тооцохгүй бол би бас л ганцаараа байдаг. Гадагшаа гарахаараа хийдэг ганц зүйл маань бол хэдэн туслахтайгаа хамт юм олж уух. Ямар ч байсан, тэд нар жирийн ажилчид гэхээсээ илүү миний хамтрагчид шиг байдаг. Би тэднийг жинхэнэ найзууд шиг үздэг, гэхдээ тэд намайг бас ингэж боддог болов уу? Эцсийн эцэст, бид нар ажлаас гадуур уулзалддаггүй шүү дээ. Асуулт: Саяхан өдөр тутмын амьдралд чинь таныг гонсойлгосон зүйл болсон уу? Хариулт: Нэг удаа кофе ууж байгаад амандаа нэг зүйл орчихсон байгааг мэдэрсэн. Эхлээд би "Ёооё... Кофе дотор үс байна – сэжгийн юм!” гэж бодсон. Гэхдээ сайтар үзсэн чинь ямар нэгэн амьтны үс байсан болж таарсан. Тэгээд кофегоо шууд угаалтуур луу асгасан. Дараа нь амаа хэдэн удаа ам зайлагчаар цэвэрлэж, өдөржингөө шүлсээ ч залгихаас эмээсэн дээ. Асуулт: Тэгвэл... Таныг уйлуулсан зүйл тохиолдож байсан уу? Хариулт: Нэг удаа редактортойгоо уулзаж байхад, тэр маань фэнүүдийн хийсэн Дораэмоны сүүлийн бүлгийг авчирсан. Үүнийг хараад хэн ч байсан нулимс дусаах байсан байх. Хөөе, байзаарай, бид нар яагаад энэ уулзалтан дээр ийм зүйл яриад сууж байдаг билээ? Бид нар Гинтамагийн тухай ярилцах ёстой биз дээ? \тэрхүү Дораэмоны сүүлчийн бүлэг\
Асуулт: Танд тохиолдсон хамгийн онцгүй зүйл юу вэ? Хариулт: Жилээс жилд шилжсэн ажил хийж, их завгүй байхдаа би хоёр долоо хоног дарааллан халуурч билээ. Би өөрийгөө үхэх гэж байна л гэж бодсон шүү. Гэхдээ нөгөө талаас 40ْ хэм хүртэл халуурсныхаа дараа манга зурж дийлсэн нь их урам өгсөн шүү. Асуулт: Тэгвэл танд тохиолдсон хамгийн сайхан зүйл юу вэ...? Хариулт: \Гинтамагийн\ 5-н жилийн ой дөхөж байна. Хар даа! Би танд хэрэгтэй зүйл хэлж байгаа биз дээ? \инээв\ Асуулт: Эцэст нь... Гинтамаг уншдаг хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна? Хариулт: Энэ 5-н жил намайг дэмжсэнд баярлалаа! Та нарын ачаар л ийм хачин зүйл хэвлэг байгаа юм. Миний бодлоор... надад дахиж ийм боломж таарахгүй байх \инээв\. Та нар Гинтама үзээд инээж байсан бол би тун их баяртай байна. Над шиг муухай үнэртэй өвгөний өгсөн ярилцлагыг уншиж байгаад ч баярлалаа. |