2:23 PM Япон хэл сурахад хэрэг болох алтан сайт | |
| Манга анимег хоббигоо болгосон, үүнд нилээд их цаг зарцуулдаг уншигч хэн бүхэн япон хэл сурах юмсан гэдэг бодол төрдөг байх. Зарим нь сураад эхэлсэн ч байх. "Зүгээр нэг хүүхэлдэйнээс болж хэл сурах ч гэж дээ" гэж хэлэх хүн олон байх. Гэхдээ энэ нь буруу бодол юм. Ямар нэгэн гаж буруу юм биш, сурах гэж хичээж байхад ингэж хэлэх нь тэнэг хэрэг. Тийм болхоор сурч байгаа хүмүүстээ багахан тус хүргэхийг хүслээ. Та үсгээ мэддэг ч бай үгүй ч бай энэ сайт аар ороод үзээрэй. http://anime-manga.jp/ Анхлан суралцагчидад бага зэрэг ойлгомжгүй байж болох юм. Гэхдээ та үнэхээр хүсч байгаа бол энэ тийм ч асуудал биш. Character expression хэсэгт та дүрүүдийг ашиглан тэдгээрийн ярианы хэлбэр онцлог дуудлага гэх мэтийг мэдэж авах боломжтой. Өөрөөр хэлбэл Өглөөний мэнд гэдэг үгийг хэн ямар байдлаар хэлж байгаа болоод дуудлаг яаж бичих талаар мэдэж болох юм. Дараагийн Expression by scene тухайн үзэгдэлээс хамаарч хүмүүсийн хэлэх үг, хэллэгийн талаар байх юм. Энэ хэсэгт ороход та үзэгдлээ сонгоод ярианы хэсгүүд дээр дархад тайлбар орчуулга нь гарч ирнэ. Гурав дахь хэсэг бол хайрын тестийн хэсэг юм. Түвшин түвшингээр нь ангилсан байдаг юм байна. Сүүлийн хэсэг нь Канжи тоглоомны хэсэг юм. Хоёр түвшинд зориулсан тоглоом юм. | |
|
| |
| Total comments: 9 | ||||
| ||||





minii ali deerees husej bsan ym bna









