Main »
2010 »
10-р сар »
6 » Kodansha ба Random House: АНУ-ын манга хэвлэлтийг өргөжүүлэх санаатай байна
5:01 PM Kodansha ба Random House: АНУ-ын манга хэвлэлтийг өргөжүүлэх санаатай байна |
Эдгээр байгууллагууд нэгдэж АНУ дахь манга хэвлэлтийг өргөжүүлэх зорилготой байгаа юм байна. Коданша болон Рэндом Хаус 2003 онд Дэл Рэй нэрний доор манга гаргаж эхлэхэд харилцаа холбоотой болсон байна. Одоогийн хамгийн алдартай манга цувралуудыг оролцуулан тэр үеэс хойш 500 гаруй боть манга хэвлээд байгаа юм. 2008 онд Kodansha USA Publishing компани Ириэ Ёшиогийн удирдлаган дор байгуулагдсан аж. Одоо энэ компани Рэндом Хаусын хүчтэй дэмжлэгтэйгээр АНУ-д англи хэл дээрх манга хэвлэж эхлэх юм байна. Коданша болон Рэндом Хаус АНУ дахь манганы зах зээлийг өөрсдийнхөө хувьд ихээхэн ашигтай гэж үзэж байгаа аж. "Бид Рэндом Хаустай илүү дотно харилцах болсонд тун их баяртай байна” гэж Kodansha USA Publishing-н захирал Ириэ Ёшио хэлсэн байна. Дэл Рэй-н хэвлэж байгаа Коданшагийн манга цувралуудын эрхийг Kodansha USA Publishing өөртөө шилжүүлж авах юм байна. Kodansha USA Publishing 2009 онд Akira болон Ghost in shell манга хэвлэснээр үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Тэд тун удахгүй орчуулах манганыхаа тоог нэмэгдүүлж, манга сонихогчдыг баярлуулах санаатай байгаа юм. Хэдий АНУ-д манга дэлгэрэх нь таатай мэдээ ч тэнд хэвлэгдэх манга Монголд суугаа бид хэдэд хүрэхгүй л болов уу. Харин ч энэ үйл явдал бид хэдэд манга хүрдэг хамгийн чухал хэрэгсэл болох интернэтээр манга тараахад хориг тавьж байгаа нь ноцтой асуудал болж байна шүү дээ. |
|
Category: Мэдээ |
Views: 467 |
Added by: Acid
| Rating: 0.0/0 |
| Total comments: 11 | |
0
|
0 6
Acid (2010-10-07 4:07 PM)
yaaag zuw! tegvel buh asuudal shiidegchihne. gehdee orchuulgiin manga huleene gedeg hetsuu dee. ylanguya mongoliin companiud enend tiim ch notstoi handahgui bh
|
0 2
Acid (2010-10-06 5:46 PM)
harin tmee... bid hed odoo yanaa l gedeg bn T_T
|
0
|
|
|
|