Main » 2011 » 1-р сар » 20 » Үүнийг яаж хийх вэ? - 1
comments powered by Disqus
10:32 AM Үүнийг яаж хийх вэ? - 1 | |
Сонгуулиар нэр дэвшигчид баахан өөрийнхөө зурагтай цагийг тараадаг. Мэдээж энэ цагийг гэртээ өлгөхөд тийм ч тохиромжтой биш байх нь ойлгомжтой. Хэрвээ танихгүй хүний зурагтай цагтай байхыг хүсэхгүй байвал дараах зөвлөгөөг уншаарай. 1. Юуны өмнө танд янзлахын хүссэн цаг чинь байх ёстой.
![]() 2. Цагаа эвдчихгүйгээр болгоомжтой задалсныхаа дараа цаг, минут, секундын зүүнүүдийг салгаж авна. 3. Зүүнүүдийг нь салгаж авсныхаа дараа нөгөө танихгүй хүний зурагаа юу ч үлдээлгүй арилгах ёстой. 4. Одоо танд хуучин хананы хуанли, хайч, цавуу хэрэг болно. Хуучин хуанлигаас 1-12 хүртлэх тоог хайчилж авах ёстой. Мөн хуулж авсан зурагныхаа оронд наах цаасаа ч гэсэн хуанлигаасаа авч болно. 5. Хуулж авсан зурагныхаа оронд цагаан цаас наагаад дээр нь хуанлигаасаа хайчилж авсан тоонуудаа дарааллын дагуу наах хэрэгтэй. Мэдээж дээр нь жижиг сажиг чимэглэл оруулж болно. Эцэст нь нэг иймэрхүү болвол
![]() | |
|