Мэдээ - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Лхагва, 2012-02-08
Main » Мэдээ




Өнгөрч Мягмар гаригт Шогакүканы Weekly Shonen Sunday, Koданшагийн Weekly Shonen Сэтгүүлүүдийн 50 жилийн ойн баярыг Токиогийн Imperial зочид буудалд тэмдэглэв. Энэ ойн баярт Мотоо Абико/Фүжико Фүжио (A) (Doraemon), Мицүгү Адачи (Touch), Тэцүяа Чиба (Ashita no Joe), Макото Кобаяши (What's Michael?), Такао Ягүчи (Tsurikichi Sampei), Такао Сайто (Golgo 13), Рүмико Такахаши (Inuyasha) зэрэг 158 манга зохиолч оролцжээ.
Ангилал: Мэдээ | Үзсэн: 349 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-03-20 | (4) сэтгэгдэл | Үргэлжлэл »





Торияма Акирагийн "Луут бөмбөлөг" манга цувралаас сэдэвлэн 20-р зуун Фокс компани "Dragonball Evolution" киног хийсэн байна. Ямар ч байсан үйл явдал нь өөр бололтой, залхуу хүрсэн учир орчуулж оруулсангүй. Америкчууд хийсэн болохоор яахав дээ л байгаа байх.
Ангилал: Мэдээ | Үзсэн: 372 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-03-19 | (10) сэтгэгдэл | Үргэлжлэл »





Yu-Gi-Oh!, Dinosaur King, Sonic X гэх мэт анимэнуудыг дамжуулах эрхтэй 4Kids ентертайнмент компани өнгөрсөн даваа гаригт 2008 оны сүүлийн гурван сард 19,6 сая америк долларын алдагдалтай ажилласнаа зарлажээ. 2007 жилийн энэ үеийн 16,8 сая доллартай харьцуулахад 2,6 сая доллараар алдагдал нь нэмэгдсэн байна. Алдагдлаас болж нийт орлого нь 14,3 сая америк доллароор багассан бөгөөд жилийн нийт алдагдлын хэмжээнд шууд нөлөөлжээ. 2007 онд 23,3 сая америк долларын алдалдагтай ажиллаж байсан бол 2008 онд 36,8 сая америк доллар болтлоо өсжээ.
Ангилал: Мэдээ | Үзсэн: 276 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-03-18 | (0) сэтгэгдэл | Үргэлжлэл »




Twilight найруулагч Хардвике Анимэ хувилбарын талаар үг цухуйлгав.
Америкийн Sci Fi сувгийн вэбсайт болох Sci Fi Wire дээр Twilight-н найруулагч Катерине Хардвике Японд Twilight-н "анимэ хувилбарыг гаргах" бодолтой байгаа талаар нийтэлжээ. Ахлах сургуулийн цус сорогчийн тухай киноныхоо төгсгөлийг хараад:
Ангилал: Мэдээ | Үзсэн: 431 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-03-17 | (2) сэтгэгдэл | Үргэлжлэл »





Японы засгийн газрын Соёл урлагийн байгууллага энэ жилийн боловсрол, соёл
урлаг, спорт, шинжлэх ухаан, технологийн шилдгүүдийг болон Медиа Артс
төрлийн ялагчийг өнгөрсөн баасан гаригт зарлалаа. Энэ жилийн медиа артс төрлийн ( Minister of Education, Culture, Sports, Science, and Technology - MEXT) Шинжин шагналыг Slam Dunk, Vagabond, Real зэрэг мангануудын зохиогч Иноүэ Такэхико хүртсэн байна.
Ангилал: Мэдээ | Үзсэн: 359 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-03-11 | (3) сэтгэгдэл | Үргэлжлэл »




Та нар Дораэмон гэдэг хөөрхөн анимэг санаж байна уу. Монголд анх ТV5-аар Дин Тан гэдэг нэртэйгээр гарч байсан юмдаг. Тэр үед нь үздэг л байлаа. Хөөрхөн анимэ шүү. Тэгвэл Японы Шогакүкан хэвлэлийн компани Дораэмоныг хамртан бүтээгч Фүжико Ф.Фүжиогийн бүтээлүүдийг ирэх долоон сарын сүүлчээр хэвлэх үйл ажиллагаагаа эхэлнэ гэж мэдэгдлээ. Ном бүр нь А5-ын хэмжээтэй , 300- гаас 600 хуудастай байх юм байна. Сар бүр хоёроос гурван ном хэвлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бүх бүтээлүүдийг хэвлэж дуусахад нилээн хэдэн жил шаардлагатай. 2009 оны долоон сараас 2010 оны зургаан сарын хооронд Шогакүкан 33 ном хэвлэхээр төлөвлөжээ. Эхний удаад хэвлэгдэх номнуудад Doraemon, Obake no Q-Taro, Paaman, Esper Mami, Kiteretsu Daihyakka, Bakeru-kun, Umi no Ooji зэрэг бүтээлүүд багтах юм байна.
Ангилал: Мэдээ | Үзсэн: 305 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-03-10 | (2) сэтгэгдэл | Үргэлжлэл »


Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе.
Анимэг хэзээ үүсэж хэрхэн өнөөдрийн өндөрлөгт хүрсэн тухайд нь би товчхон мэдээлэл хүргэхээр шийдлээ.
Хамгийн гол нь их товчхон шүү хэхэ

Ангилал: Мэдээ | Үзсэн: 529 | Нэмсэн: altaka | Огноо: 2009-03-07 | (3) сэтгэгдэл | Үргэлжлэл »

« 1 2 3 4 5 6
Хамгийн их уншсан 10 манга